АЙЛЫН ГЭР, ЭД ХӨРӨНГИЙГ АВРАН ХАМГААЛЛАА
Налайх дүүрэг 8-р хорооны дугаар тоотод оршин суух Б гэгч айлын дамжуулагчтай угаар мэдрэгчээс Тавантолгой түлш компанийн Хяналтын нэгдсэн төвд онц аюултай дохио өчигдөр /2023.11.21/ 17:30 цагийн үед иржээ.
Ирсэн мэдээллийн дагуу тухайн айлын бүртгэлтэй утасны дугаар руу залгахад утас нь холбогдохгүй байжээ.
Улмаар Налайх дүүргийн 8-р хороо хариуцсан Тавантолгой түлшийн ахлах Б.Ундраад мэдэгдэж хаягийн дагуу Хяналтын ажилтан Н.Цэлмэгсайхан яаралтай очиход гэрийн зүүн талаас гаднаас нь галдаж шатаасан, гал унтраах ангийнхан ирсэн байсан бөгөөд цагдаагийн байгууллага хэргийн газарт ажилласан байна.
Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Хяналтын нэгдсэн төвийн 2-р Ээлжийн дэлгэцийн оператор П.Хүрэлмөнх, Налайх дүүргийн ахлах ажилтан Б.Ундраа Н.Цэлмэгсайхан , ХҮТ-ийн хариуцлагатай жижүүр Ц.Батдэлгэр нар тус дүүргийн цагдаа, онцгойгийн албан хаагчид шуурхай ажилласны үр дүнд иргэн Б-ийн эд хөрөнгийг авран хамгаалж чадлаа.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ