ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭ БОЛОН ХӨНГӨВЧЛӨХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНД ОРСОН ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс ЭМД-ын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолд өөрчлөлт оруулсан. Энэхүү шинэчлэлтэй холбогдуулан ЭМДЕГ хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд гарсан шийдвэрүүдийг танилцуулж, иргэд болон эрүүл мэндийн байгууллагуудыг мэдээлэл, зөвлөгөөгөөр ханган ажиллаж байна.
Үүнтэй холбоотойгоор 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ЭМДҮЗ-ийн 06 дугаар тогтоолд орсон өөрчлөлтүүдийг цуврал болгон танилцуулж байна.