ОБЕГ-ын Аврах 111 дүгээр ангид байгаа үнэрч эрэлч нохойнуудаас Балуг тэтгэвэртээ гарах хугацаа болсон гэдгийг албаныхан хэллээ
Балу тэтгэвэртээ гарна. ОБЕГ-т аврагчийн үүрэг гүйцэтгэдэг 30 гаруй үнэрч нохой бий. Тэднийг багаас нь сургаж, гамшиг ослын үед аврагчаар ажиллуулдаг билээ.
Өнгөрсөн жил Туркийн газар хөдлөлтөөс үүссэн осолд манай улсын 30 гаруй аврагч очиж үүрэг гүйцэтгэсэн. Тэгэхдээ Балу Марта гэж хоёр үнэрч нохойг авч явсан. Хоёр эрэлч нохой нуранги доороос хүмүүсийг олоход маш сайн үүргээ гүйцэтгэсэн гэдэг.
Өдгөө ОБЕГ-ын Аврах 111 дүгээр ангид байгаа үнэрч эрэлч нохойнуудаас Балуг тэтгэвэртээ гарах хугацаа болсон гэдгийг албаныхан хэлж байна. Тодруулбал Балу дөрвөн нас хүрчихсэн гэнэ. Энэ байгууллагад гурван жил аврах үүрэг гүйцэтгэсэн. Түүнийг "Маугли" гэх хүүхэлдэйн киноны баавгайтай адилхан учир эзэн нь ийнхүү нэрлэжээ. Балу нэг үнэр авсан бол тасралтгүй хайж олоод хуцаж дохио өгдөг онцгой чадвартай ажээ.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ