"Ice Top" хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэд холбогдох бичлэг олон нийтийн сүлжээнд түгээд байна. Тэрбээр хоёрдугаар сарын сүүлээр Макаод байгаа зураг, бичлэгийг нүүр хуудастаа нийтэлж байсан. Харин одоо Хонг Конгд байгаа аж.
Тэрбээр "БНХАУ-ын Цагдаагийн газраас 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өглөө 09.00 цагийн орчимд тус Ерөнхий консулын газрын суурин утас уруу холбогдож, өөрийгөө Монгол Улсын иргэн гэх бичиг баримтгүй нэгэн гудамжинд биеэ авч явах чадваргүй байдалтай байгаа талаар хэлээд орчуулгын дэмжлэг хүсчээ.
Тухайн иргэн гүн согтолттой, харилцах боломжгүй байсан тул Хонконгийн Ванчай дүүргийн Цагдаагийн газарт хүргэгдсэн бөгөөд 2024 оны 4 дүгээр сарын 14-15-ны шилжих шөнө гадуур явах үедээ гар утас, гадаад паспорт, банкны карттай жижиг цүнхээ үрэгдүүлсэн гэж мэдүүлжээ.
Тэрээр нутаг буцах хүсэлгүй байгаа тул буцах үнэмлэх авахаас татгалзсаар байгаа ба ар гэрт нь зөвлөсний дагуу маргааш (2024.04.25) түүний төрсөн дүү, найз нар нь ирж авахаар тохиролцсон гэнэ.