45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, радио техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ... овогтой ... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо ... тоот байрны гурван давхарт хохирогч 70 настай О.Б-ыг “муухай харсан” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж биед халдан улмаар биед нь зүүн зулайд шарх, баруун хацар, эрүүнд зулгаралт, дээд, доод, уруул, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хохирогч нь “...тухайн үед 13 цагийн үед орцны гадаа эхнэртэйгээ хамт сууж байгаад манай эхнэр гэр рүүгээ орлоо гээд түрүүлээд гарсан. Би араас нь дагаад шатаар алхаж гурван давхарт гарсан. Эхнэр гэрийн хаалга нээх гээд зогсож байсан. Би яг шатаар гараад иртэл хажуу айлын том өндөр залуу гэнэт намайг толгой руу цохиод авсан. Би ухаан санаа балартаад газар унасан. Тэгтэл толгой, нүүр рүү гараараа цохиод хөл гуянд өшиглөөд байсан... Гэнэт л “үхсэнээ хараад байгаа п-да вэ” гээд л араас толгой руу цохиод авсан...” мэдүүлжээ.