Дуучин АРИУНАА НҮДНИЙ БОЛОР СОЛИУЛАХ ХАГАЛГААНД ОРЖЭЭ
Т. Ариунаа: Өнгөрсөн өдрүүдэд ивээлтэй, баяр хөөрөөр дүүрэн өдрүүд өнгөрлөө.
4 сарын 17нд Солонгос улсруу нисэж Сөүл хотод буулаа. Өндөр туялзсан, над шиг хурдан ярьдаг, ажил хэрэгч "Eye нүдний" эмнэлгийн ахлах менежер Айдингүл нөхдийнхөө хамт Инчонийн онгоцны буудалаас тосож авлаа. Ирсэн зорилго маань "Нүдний болор" солиулах хагалгаа.
Бага ангид байхдаа л юмнаас их үсэрдэг хөдөлгөөнтэй охин байсан. Аав маань эмч, бариачаар байнга очиж үзүүлнэ.
Эмчийн зөвлөсөнөөр, аав маань шил тааруулж зүүлгэсэн ч, хүүхдүүд дөрвөн нүдэт гээд янз бүрээр хочилж, дооглодог байсан тул удаан шил зүүгээгүй л дээ. Хараа маань муудаж байгааг мэддэг хэрнэ залуу насандаа төдийлөн анхааралгүй, хэнэггүй явсан. 10 жилийн өмнө нүдний эмчид үзүүлж хараагаа тэглүүлэх талаар үзүүлсэн ч эвэрлэг бүрхүүл нь нимгэн гээд тэглүүлэх боломжгүй гэхээр тэр чигтээ хаясан. 2 жилийн өмнө, мартсан, нүдээ Болороо эмчид очиж үзүүл гэж танил маань зөвлөсөн. Эмч зүүн нүд хасах 12 буюу 10 хувьтай хардаг хөгжил нь ер нь зогсонги, баруун нүд 40 хувьтай гээд 2 шил тааруулж өгөв өө.
Ингээд 2 жил гаран шилээ тууштай зүүсэн Шилгүй олон жил хөмсгөө зангидаж нүдээ онийлгон явж байснаас, шилээ зүснээр, юмсыг тод хараад сайхан байлаа, Оны өмнө Солонгос Улсын Сөүл хотын. "Eye"- нүдний эмнэлгээс болор солиулах хагалгаанд орох саналыг Айдингүл тус эмнэлгийн ахлах менежер холбогдож байна. Та болор солиулах хагалгаанд оруулъя манай талаас бүх зүйлийг хариуцна гэлээ. УБ хотын нарийн мэргэжлийн хэд хэдэн эмч нартаа үзүүлж болороо солиулж болно гэсэн шийдвэрт хүрж Сөүл ниссэн юм.
Айдингүл маань болор солиулах нь таны хувьд хэрэгтэй гэдгийг ойлгуулж ятгаж, мэдлэг, мэдээллийг тодорхой сайн өгсөн тул шийдвэр гаргахад нөлөөлж бас намайг сонгосонд талархья.
"Eye"- нүдний эмнэлэгт 4 сарын 17нд үзүүлж 18нд бүтэн үзлэг шинжилгээндээ орлоо. 19, 20 нд дараалан 2 нүдэндээ болор солиулах хагалгаандаа орж Баруун нүдэндээ олон талсттай болор, Зүүн нүдэндээ ойрын харааны болор суулгалаа. Хагалгааг маань тус эмнэлгийн эмч Paik Dong Won хагалгааг хийлээ Oaik эмч уршлага, шинэ текнологи, аюулгүй байдлын систэм, эмчийн ур чадвар, мэс заслын үр дүнгээр баталгааждаг билээ. PAIK эмч болон түүний баг хамт олонд талархаж байна.
Онцгойлон энэ бүгдийг санаачлан, удирдан зохион байгуулж, санал болгосон Айдэнгүл ахлах менежер, эрхэм дүүд онцгойлон талархья. Болор солиулах хагалгаанд хөгшин настай хүнд хийдэг гэдэг нь буруу ойлголт юм билээ 40 өөс 50 насны хооронд хийгддэг. Монголчуудад Нүдний хуурайшилт маш их, нүдний ариун цэвэр хамгаалалт чухал болохыг эмч сануулсан зөвлөгөө өгсөн. Нүд бол биеийн дэнлүү гэдэг шүү дээ. Дэнлүүгээ хайрлаж хамгаалж, багаас нь хүүхдүүдээ үзүүлж харуулж, хамгаалах тал дээр эцэг эхчүүд анхаарч, бидний үеийнхэн болороо харуулж үзүүлж байгаарай Миний нэг нүдний болор цайлт 80 хувь, нэг нь 40 хувьтай байсан над шиг хэнэггүй, бүү яваарай.
"Тайзан дээр бүдрэх, унах, харанхуйд үзэгдэл юмсыг харахгүй халтирч унах, жижиг бэртэл авах, харааны бэрхшээлээсээ болж их юм үзсэн нөхөр л дөө" гэжээ.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ