Аймгийн Засаг даргын "Нутгийн хишиг" хөтөлбөрийн "Говийн ирээдүй хүүхэд" зорилтын хүрээнд хүүхэд багачуудын авьяас чадварыг хөгжүүлэх, дэмжих, урамшуулах, хамгаалах олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байна. Өмнөговь аймгийн авьяаслаг 320 хүүхдийн бүрэн хэмжээний тоглолтыг 2024 оны 4-р сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо Соёлын төв өргөөний концертын их танхимд амжилттай зохион байгууллаа. Авьяаслаг сурагч хүүхдүүдийн тоглолтын бэлтгэлийг хангасан мэргэжлийн багш нар, эцэг эхчүүд та бүхэнд аймгийн ИТХ, ЗДТГ-ын зүгээс ТАЛАРХАЛ илэрхийлье.
Тоглолтод оролцсон 320 хүүхдийг зуны амралтаар нь зусланд, англи хэлний вакуумжуулсан хөтөлбөрт үнэ төлбөргүй хамруулах эрхээр аймаг орон нутгийн удирдлагууд шагнаж байгаа юм.
Говь нутгийн ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа авьяасыг хөглөсөн том арга хэмжээ ийнхүү амжилттай болж нутгийн зон олон бахархан үзэж сонирхлоо.
Тоглолт Өмнөговь аймгийн ХЖТ-ын тайзнаа 2024 оны 4-р сарын 23-нд 16:00, 19:00 цагуудаас тус тус дахин тоглоно.
Үзэгч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
"