УГТЭ: НҮҮДЛИЙН ЭМНЭЛГИЙН БАГ БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН АЛСЛАГДСАН СУМДЫН 800 ИРГЭНИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЛАА

Эрүүл мэндийн сайдын “Нүүдлийн эмнэлгийг орон нутагт ажиллуулан эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээг эрчимжүүлэх тухай” А/150 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн баг Баян-Өлгий аймгийн Толбо, Дэлүүн, Алтай, Буянт зэрэг сумын 800 иргэнийг энэ сарын 5-15-ны өдрүүдэд  эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрууллаа.



Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах тухай Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг Эрүүл мэндийн салбарын хэмжээнд хэрэгжилтийг тасралтгүй ханган ажиллаж байгаа.



Энэ хүрээнд эмнэлгийн зориулалтаар бүрэн тоноглогдсон автомашин бүхий тус нүүдлийн эмнэлгийн баг бүрэлдэхүүнд зүрх, мэдрэл, бөөр, чих хамар хоолой, эмэгтэйчүүд, лаборатори, дүрс оношилгоо, дурангийн зэрэг төрөлжсөн мэргэшлийн 18 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн багтсан бөгөөд алслагдсан хөдөө, орон нутгийн ард иргэдэд эрүүл мэндийн лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний хүртээмжийг оновчтой байдлаар ойртуулан зохион байгуулж, эрт илрүүлгийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлж байна.
Нүүдлийн эмнэлэг дөрөвдүгээр сарын 16-нд Ховд аймгийн Мянгад сумруу шилжиж, цаашлаад тус аймгийн Жаргалант, Манхан, Зэрэг, Булган суманд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээ үзүүлэх ба үргэлжлүүлэн Увс, Завхан Говь-Алтай аймгын алслагдсан сумдад ажиллана.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ