ШАГНАЛЫН ХУРТАЙ ЭМЧ НАРЫН БАЯР

Олон улсын эмч нарын өдрөөр зохион байгуулсан “Эмч танаараа бахархъя” арга хэмжээний үеэр эрүүл мэндийн салбарт олон жил идэвх зүтгэлтэй ажиллаж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах их үйлсийн төлөө хөдөлмөрөө зориулж яваа эмч, эмнэлгийн ажилтнуудыг шагналаа.



Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган эрүүл мэндийн салбараас 10 хүнийг  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 13 хүнийг “Алтан гадас” одонгоор, 20 хүнийг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасныг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд,ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нар гардууллаа.  

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
“Нара дент” шүдний эмнэлгийн ерөнхий эмч Д.Наранчимэг
“Ээлтэй оточ” сувиллын захирал Л.Алтанцэцэг
УГТЭ-ийн Мэдээгүйжүүлэг мэс заслын нэгдсэн тасгийн эрхлэгч А.Эрдэнэдалай
Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв-II дотрын эмч Р.Мөнхтөмөр
Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн эрхлэгч их эмч Х.Олзмөнх
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Э.Оюунсүрэн
Дорноговь аймгийн ач үйлс дэлгэрэх эмнэлгийн дарга, их эмч Ш.Доржпагма
“Гялс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Наранбат
СЭМҮТ-ийн захирал В.Баярмаа
“Натул” эмнэлгийн их эмч С.Буянхишиг
 
“АЛТАН ГАДАС” ОДОНГООР:
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн жолооч Н.Эрдэнэбат
Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн дурангийн эмч Д.Туяа
Дорнод аймгийн БОЭТ-ийн сүрьеэгийн эмч У.Ашиймаа
Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен
Орхон аймгийн БОЭТ-ийн их эмч А.Отгон
Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн рентген техникч С.Атарчимэг
Дорноговь аймгийн “Талст зам” ӨЭМТ-ийн дарга Д.Нарантуяа
Нийслэлийн Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлгийн их эмч А.Мөнхжаргал
Өвөрхангай аймгийн Уянга сумын сургуулийн эмч асан Д.Бямбадолгор
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч З.Дамдинсүрэн
ХӨСҮТ-ийн Тасгийн эрхлэгч М.Оюунгэрэл
"Эх үрс" клиник эмнэлгийн их эмч О.Хишигжаргал
“Интермед” эмнэлгийн тасгийн эрхлэгч Х.Батмягмар
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
ХСҮТ-ийн Толгой хүзүү, пластик нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч С.Денис
Цэргийн төв эмнэлгийн Мэдээгүйжүүлгийн тасгийн дарга Г.Үүрийнтуяа
“Медпортал” ХХК-ийн дүрс оношилгооны их эмч Д.Норовбанзад
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Уламжлалт, сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч П.Нармандах
ЭНЭҮТ-II Хүүхдийн эрчимт эмчилгээний эмч Б.Хишигмаа
Хэнтий аймгийн Биндэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Ц.Өсөхбаяр
Дорнод аймгийн БОЭТ-ийн зүрхний хэт авиан оношилгооны их эмч Л.Дэлгэрмаа
Дорнод аймгийн БОЭТ-ийн чих хамар хоолойн их эмч З.Доржханд
Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн тасгийн эрхлэгч Д.Цэцэгтуяа
Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн Эрүүл мэндийг дэмжих төвийн дарга Д.Энхбаатар
Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Эрүүл мэндийн төвийн бага эмч Ш.Майрагүл
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын их эмч Д.Айбарша
Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Амаржаргал
Нийслэлийн Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Л.Мөнхбаяр
Нийслэлийн Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлгийн их эмч О.Оюунчимэг
Цэргийн төв эмнэлгийн Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн нэгдсэн төвийн захирал Г.Нарангэрэл
АӨСҮТ-ийн Нэгдүгээр тасгийн эрхлэгч Б.Баярмаа
АӨСҮТ-ийн тасгийн эрхлэгч Ж.Аззаяа
Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Т.Амгалан
“Интермед” эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын дурангийн тасгийн эрхлэгч Б.Энхжаргал


Мөн энэ үеэр Засгийн газрын шагнал “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр:
Увс аймгийн Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Лхагва-Очир
Булган аймгийн Гурванбулаг сумын Эрүүл мэндийн төвийн их эмч И.Тулга
ШШГЕГ-ын 461-р ангийн ерөнхий эмч Г.Эрдэнэчимэг
Нийслэлийн Амгалан амаржих газрын мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Б.Ариунзаяа
Цэргийн төв эмнэлгийн лабораторийн их эмч А.Энхцэцэг нар шагнуулсан.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ