"Single ladies 4" аравдугаар сарын 1-нд нээлтээ хийхээр болжээ

 бие бүсгүйчүүдийн амьдралын хэв маягийн талаар өгүүлэх Single ladies цуврал киноны сүүлийн анги буюу "Single ladies 4"хийхээр болжээ. Анх 2013 онд үзэгчдийн хүртээл болж байсан тус киноны дөрөвдүгээр анги түүхэн сэдэвтэй гэдгээрээ онцлог аж. 

Тэд энэ анги дээр маш олон хүний бүрэлдэхүүнтэй, том багаар ажилласан гэнэ. Ойролцоогоор 220 орчим хүний хүч хөдөлмөр шингэсэн байна. Мөн зураг авалт болон киноны бэлтгэл ажлыг өмнөх уран бүтээлүүдтэй харьцуулахад хамгийн урт хугацаанд хийсэн. Түүнчлэн түүхэн сэдэв хөндөж гаргасан бөгөөд төрөл жанр, хийц, тоног төхөөрөмж, эд хэрэгсэл зэрэгт маш их ач холбогдол өгсөн. Тухайлбал, гадны улсаас мэргэжилтэн авч ирсэн бөгөөд уран бүтээлчдийн хувьд мэргэжлийн ур чадвар сайтай, туршлагатай хүмүүсийг сонгосон бөгөөд  кинонд ашиглах хувцас, хэрэгслийг шинээр захиалж хийлгэсэн байна. Маш их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулж гаргасан уран бүтээл болсон гэдгийг онцолж байлаа.

Товч дурдахад, анх ганц бие гурван бүсгүйн амьдралын талаар өгүүлж байсан бол эхний ангид Сарангуа /А.Туяа/ нөхөрт гардаг. Харин гуравдугаар ангид Гэрэлээ /О.Дөлгөөн/ хайр дурлалтайгаа учирдаг. Тэгвэл энэ ангид хамгийн ахмад настай ганц бие Ариунсанаагийн хайр дурлалын тухай өгүүлэх аж.

 

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ