ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТ ХҮНДЭРСЭН СУМДАД УОК-ИЙН ДАРГЫН ТУШААЛААР ТОМИЛОГДСОН ШУУРХАЙ БҮЛЭГ АЖИЛЛАЖ БАЙНА
Улсын Онцгой комиссын даргын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн "Шуурхай бүлэг томилох тухай" 03 дугаар тушаалаар томилогдон өвөлжилт, хаваржилт хүндэрсэн 19 сумдад 225 тонн улаан буудай, 110 тонн гурил, 55 тонн цагаан будаа, хүнсний багц 50 ширхэг, эрүүл мэндийн багц 50 ширхэг, 5 сумын Засаг даргын Тамгын газарт автомашин зэргийг Монгол Улсын Засгийн газар, УОК-оос гаргуулан хүлээлгэн өглөө.
Сумын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж Монгол Улсын Засгийн газрын 63 дугаар тогтоолоор 100 хувийн хөнгөлөлттэй 150 тонн тэжээл, аймгийн төсөвт зохицуулалт хийх замаар 555,000,000 төгрөгийн мөнгөн дэмжлэг, шар усны үер, хаваржааны цас гаргах, малын сэг зэм устгах, хаагдсан зам давааг нээх ажилд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн олон нийтийг хамарсан ажлын төсвөөс 4 суманд 50 сая төгрөг өгөх шийдвэрийг АОК, шуурхай бүлгийн хамтарсан шийдвэрийг тус тус гаргасан юм.
May be an image of crowd and text
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ