ЭМД-тай холбоотой мэдээллийг нээлттэй байршуулж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллаж байна
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас даатгуулагч иргэдийг мэдээллээр хангах, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний хэрэгжилтийг тус тус хангах зорилгоор өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн нийслэлийн лавлагаа болон анхан шатны эрүүл мэндийн байгууллага, эмийн сангуудад ажиллаж, шаардлагатай мэдээллийг ил тод байршуулж байгаа эсэхэд хяналт тавин ажиллаж байна.
Улмаар өнөөдөр буюу 2024 оны 2 дугаар сарын 24-ний өдөр ХУДНЭ-т ажиллалаа. Тус эмнэлэг нь цахим бүртгэлийн хэсгээрээ дамжуулан иргэдийн ЭМД-ыг гар утасны ибаримт аппликейшнээр хялбархан бөгөөд хамгийн хурдан төлөх боломжийг танилцуулж, заавар зөвлөгөө өгч байлаа.
Гэсэн хэдий ч даатгуулагч иргэдийн хамгийн их асууж тодруулдаг ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээний шинэчлэгдсэн мэдээллийг дутуу байршуулсан, ибаримтаар төлөх мэдээллээ шинэчлээгүй, шимтгэлээ хэрхэн яаж шалгах, дутуу төлөлттэй жил, саруудаа цахимаар төлөх зааварчилгаа, ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцдаг тусламж үйлчилгээний нэр төрөл үнийн мэдээллийг байршуулаагүй байсан.
Тиймээс хуучин мэдээллүүдээ шинэчилж, иргэн даатгуулагчдад сүүлийн үеийн шинэ мэдээллээр хангаж ажиллахыг хүслээ.
Үргэлжлүүлэн Монос эмийн сангийн 19 дүгээр хороололд байрлах салбар мөн адил ЭМД-ын талаар мэдээлэл авах хэсэг огт байгаагүй. Тиймээс ЭМДЕГ-аас гэрээт байгууллагууддаа үнэ төлбөргүй хуваарилан олгосон материалуудыг иргэдэд ил харагдахуйц газар яаралтай байршуулах талаар чиглэл өглөө.
Мөн АзиФарм эмийн сангийн Морьтон салбар ЭМД-тай холбоотой бүх төрлийн мэдээлэл тэр дундаа хөнгөлөлттэй эмийн жагсаалт, тун хэмжээ, төлбөрийн талаарх мэдээллийг байршуулсан байна. Мөн новартис хөтөлбөрийн хүрээнд олгож байгаа эмийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байлаа.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ