Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орохгүй байж, тэвчих нь БЗДХ-аас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм

Эхээс урагт дамждаг халдварууд

Заг хүйтэн, хламид, ХДХВ, тэмбүү зэрэг хэд хэдэн төрлийн БЗДХ нь халдвартай эхээс урагт, хүүхдэд жирэмсний болон төрөх явцад дамжин халдварлах боломжтой. БЗДХ нь нярайн эрүүл мэндэд ноцтой уршиг учруулж болохоос гадна эндэгдэлд хүргэж ч болзошгүй. Бүх насны жирэмслэхээр төлөвлөж байгаа болон жирэмсэн эмэгтэйчүүд БЗДХ-ын илрүүлэг шинжилгээг заавал хамрагдаж, шаардлагатай бол зохих эмчилгээг хийлгэнэ.

Гарч болох хүндрэлүүд

Ихэнх тохиолдолд БЗДХ-ын эхний үе шатуудад мэдэгдэхүйц шинж тэмдэг илэрдэггүй тул БЗДХ-ын илрүүлэг шинжилгээнд хамрагдах нь өвчний хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой. Шаардлагатай эмчилгээг хугацаанд нь хийгээгүйгээс дараах хүндрэлүүд гарч болзошгүй.

  • Бага аарцгийн хөндийн өвдөлт
  • Жирэмсний хүндрэлүүд
  • Нүдний салстын үрэвсэл
  • Үе мөчний эмгэг
  • Бага аарцгийн үрэвсэлт эмгэг
  • Үргүйдэл
  • Зүрх судасны өвчин
  • Зарим хорт хавдар (Хүний хөхөнцөр вирусээр үүсгэгддэг умайн хүзүүний болон шулуун гэдэсний хорт хавдар)

Урьдчилан сэргийлэлт

БЗДХ авах эрсдэлээ бууруулах хэд хэдэн арга бий. Үүнд:

  • Тэвчих. Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орохгүй байж, тэвчих нь БЗДХ-аас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.
  • БЗДХ-гүй эрүүл, нэг бэлгийн хамтрагтай байх. БЗДХ-аас сэргийлэх энгийн боловч найдвартай аргуудын нэг нь бэлгийн зөвхөн нэг хамтрагчтай байх бөгөөд хамтрагч нь эрүүл, халдваргүй байх хэрэгтэй.
  • Хүлээх, баталгаажуулах. Шинэ хамтрагчтай болсон тохиолдолд аль аль нь лабораторийн шинжилгээгээр БЗДХ-гүй гэдэг нь тогтоогдох хүртэл үтрээгээр болон шулуун гэдсээр бэлгийн хавьтал орохгүй байх. Аман секс хэдийгээр эрсдэл багатай боловч бэлгэвчтэй хийх нь амны хөндий, бэлэг эрхтэний салстай шууд хүрэлцэхээс сэргийлнэ. Одоог хүртэл эрэгтэй, эмэгтэй хүмүүст бэлгийн херпес илрүүлэх, эрэгтэйчүүдэд хүний хөхөнцөр вирус (HPV) илрүүлэх оношлогооны шалгарсан арга байхгүйг анхаарах хэрэгтэй.
  • Дархлаажуулалтанд хамрагдах. Бэлгийн амьдрал эхлэхээс өмнө, аль болох эрт дархлаажуулалтанд хамрагдсанаар хэд хэдэн төрлийн БЗДХ-аас урьдчилан сэргийлэх боломжтой. Хүний хөхөнцөр вирус (HPV), элэгний A, B гепататын эсрэг вакцин хийгдэж байна.
  • Хөгжингүй орнуудад умайн хүзүүний хавдар үүсгэгч хүний хөхөнцөр вирусийн вакциныг 11-12 насны охид, хөвгүүдэд заавал хийх заалттай байдаг. 11-12 насандаа вакцинд хамрагдаагүй бол хүйс харгалзахгүй 26 нас хүрэхээс өмнө хамрагдахыг зөвлөдөг.
  • Гепатит В-ийн эсрэг вакцины эхний тунг хүүхдийг төрсөн даруйд хийх бөгөөд гепатит А-ийн эсрэг вакциныг 1 настай хүүхдэд хийхийг зөвлөдөг.
  • Бэлгэвчийг тогтмол, зөв хэрэглэх.Бэлгийн хавьталд орох бүрт шинэ бэлгэвчийг зааврын дагуу хэрэглэх бөгөөд латексаар хийсэн бэлгэвчтэй вазелин зэрэг тосон суурьтай бүтээгдэхүүн хамт хэрэглэж болохгүй.
  • Хэдийгээр бэлгэвч нь ихэнх БЗДХ-ын эрсдэлийг бууруулдаг боловч хүний хөхөнцөр вирус, херпес, бэлгийн хумхай зэрэг халдварын эсрэг хамгаалалт сул. Мөн түүнчлэн жирэмснээс сэргийлэх хаалтын бус аргууд болох дааврын бэлдмэл, ерөндөг нь БЗДХ-аас хамгаалахгүй.
  • Архи согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах. Ямар нэг донтуулагч бодисын нөлөөнд орсон үед эрсдэлтэй бэлгийн зан үйлд амархан автдаг.
  • Зөвшилцөх. Шинэ хамтрагчтай болсон үед бэлгийн хавьталд орохын өмнө аюулгүй бэлгийн зан үйлийн талаар нээлттэй ярилцаж, зөвшилцөж болно. Юуг хийж болох, юуг хийхгүй байх вэ гэдгээ хоорондоо тохиролцох нь эрүүл бөгөөд сэтгэл хангалуун бэлгийн амьдралтай байх эхний алхам юм.
  • Эрэгтэйчүүд хөвч таслах ажилбар хийлгэх. Эрэгтэйчүүд бэлэг эрхтэний хөвчөө таслуулах нь халдвартай эмэгтэйгээс ХДХВ-ийн халдвар дамжих эрсдэлийг 60 хүртэл хувиар бууруулдаг гэсэн судалгааны үр дүн байна. Мөн хүний хөхөнцөр вирус, херпесийн халдвараас урьдчилсан сэргийлдэг байх магадлалтай гэж үздэг.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ