"Хийморь" морьт харвааны наадам болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Морин сур харвааны холбоотой хамтран "Хийморь" морьт харвааны олон улсын наадмыг 2 дахь жилдээ 2020 оны Ес дүгээр сарын 26-ны өдөр Жаргалантын ам "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулно.

Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, Монголын морин харвааны холбооны Ерөнхий нарийн бичиг Ш.Цогтхүү, Олон Улсын Морин харвааны холбооны Монгол Улсын тал дахь төлөөлөгч Д.Мөнхболд нар мэдээлэл хийлээ.

“Хийморь” олон улсын морьт харвааны наадмыг аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний ёс зан заншил, өв уламжлалаар дамжуулан гадаад, дотоодын жуулчдыг татах зорилгоор жил бүр зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ жил коронавирусын тархалттай холбоотой дотооддоо 3 төрлөөр зохион байгуулах  “Хийморь” морьт харвааны наадмын шилдгээр шалгарсан 9 тамирчин энэ  сарын 27-ны өдөр ОУ-ын морьт харвааны наадамд онлайнаар оролцох юм байна.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ