Хүн, малын бруцеллёз өвчнөөс сэргийлье

БРУЦЕЛЛЁЗ

Мал, амьтнаас хүнд халдварладаг  өвчнөөс манай орны нөхцөлд хамгийн олонтоо тохиолддог өвчин бөгөөд  өвчтэй мал, амьтнаас  хүнд халдварлаж, мэдрэл, цус шингэний тогтолцоо, тулгуур хөдөлгөөний болон дотор эрхтэн (зүрх, уушиг, элэг, дэлүү), шээс,  бэлгийн эрхтэн зэргийг гэмтээдэг, дахих, архагших хандлагатай   халдварт өвчин юм.

Халдвар дамжуулагч амьтад ба өвчин үүсгэгч

Бруцеллёз өвчтэй хонь, ямаа, үхэр, тэмээ, цаа  буга, гахай зэрэг амьтдаас хүнд халдварладаг бөгөөд өвчин үүсгэгч нян нь эд, эсийн завсар ба дотор  амьдрах чадвартай тул өвчний эдгэрэлт харьцангуй удаан, дахих, архагших нь их байдаг.  Эдгээр нянгууд  буур, бух, хуц, ухна, бодон зэрэг өвчтэй эцэг мал, амьтны  үрийн шингэн,  эх мал амьтны төлийн ус, хаг,  сүү, баас, шээс  зэргээр ялгарч хүнс, ус, хөрс, орчныг бохирдуулдаг.

Халдвар дамжих зам   

Хүний  биед нян гэмтсэн арьс, салст болон хоол бoловсруулах  зам, амьсгалын замаар орж халдварлана.  Хүнээс хүнд  халдварлах нь ховор, өвчтэй эх төрөх үед цусаар, хөхөөр хооллоход сүүгээр хүүхдэдхалдварлаж болдог. Гол  төлөвбог малаас халдвар авна.Бидний судалгаагаар тухайн жилд бруцеллёзоор өвчлөгсдийн 60 гаруй хувь нь төл хүлээж авах үед халдвар авсан байдаг.  Хүмүүс  мал төллөх үед төлийн ус, хаг, нялх төлийн зунгаг, баас, шээс зэргээс бруцеллёзын  халдвар  олонтоо авдаг.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ