Жирэмсэн эмэгтэйчүүд хугацаандаа хяналтаа хийлгэвэл тэмбүүтэй хүүхэд төрөхгүй

ДОХ/БЗДХ-н Улаантууз амбулаториос гаргасан зөвлөмж

-Төрөлхийн тэмбүүтэй нярай төрөх гол шалтгаан нь уг өвчтэй жирэмсэн эмэгтэй  жирэмсний хяналтдаа орохгүй, БЗХӨ-ний шинжилгээг хийлгэхгүй байгаагаас болж байдаг. Хэрэв жирэмсний эхэн үеийн хяналт, шинжилгээнд эрт ороод халдварыг илрүүлбэл төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөхгүй. Хүүхэд эхээсээ л тэмбүүгийн халдвар авдаг. Тэмбүүгийн эмчилгээ эх, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байдаг. Тиймээс эхний ээлжинд жирэмсэн бүх эмэгтэйчүүдийг хяналт, шинжилгээнд хугацаанд нь оруулдаг болгох гэж цаг ямагт анхаарч байна.

Тэмбүүгийн халдвартай жирэмсэн эмэгтэй хяналт, шинжилгээндээ цаг алдалгүй орж хувь хүний хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Дан ганц эмнэлгийн байгууллага, эрүүл мэндийн яам тэмбүүгийн аян хэрэгжүүлээд тоог нь бууруулж чадахгүй. Тэгэхээр иргэн бүр ухамсартай байж, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлдэг байх ёстой.

-Халдвар авсан хугацаа, хүүхэд ямар үе шатандаа төрсөн, эмнэл зүйн шинж тэмдэгтэй төрсөн эсэхээс хамаарч сөрөг үр дагавар гарна. Төрөлхийн тэмбүүтэй хүүхдийн ихэнх нь амьгүй төрдөг. Жирэмсний хожуу үедээ зулбах тохиолдол тэрнээс ч их байгаа. Амьд төрсөн боловч эмчилгээ нь үр дүн өгөхгүй байснаас нас барах тохиолдол их бий. Эмчлэгдсэн тохиолдолд эмчийн хяналтад тодорхой хугацаанд хамрагдах ёстой.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ