МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД ИХ НАРТЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА НЭГДЛЭЭ
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн санаачилгаар хаваржилт хүндэрсэн аймгийн иргэдэд "МАЛЧДАД ТУСЛАХ АЯН"-ныг салбарын хэмжээнд өрнүүлж байна. Тус аянд Их нартын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа нэгдэж тусгай хамгаалалтын газрын орчны бүсэд байрлаг Даланжаргалан сумын онцгой комисст 12 ажилчдын НЭГ ӨДРИЙН ЦАЛИН болох 941,300 төгрөг, байгууллагын нөөцөөс 50 боодол өвсийг тус тус хүлээлгэн өглөө.
Мөн тусгай хамгаалалтын газрын дотор болон түүний орчимд нутагладаг малчин өрхүүдээс байгаль хамгаалах үйлсэд идэвх санаачилгатай оролцдог 19 өрхөд нийт 155 боодол өвс, 18 өрхөд 95 литр бензиний дэмжлэг үзүүлэв.