МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ, БНСУ-ЫН ӨВЧНИЙ ХЯНАЛТ, СЭРГИЙЛЭЛТИЙН ТӨВ ХООРОНД ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдоор ахлуулсан УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, ЭМЯ, НЭМҮТ-ийн төлөөлөл БНСУ-д ажиллаж байна.  Тэд энэ сарын 15-нд тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн бүтэц, үйл ажиллагаатай танилцан, сайн туршлагаас судалж, эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.



Дэд сайд С.Энхболд БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн комиссар Жи Ёнмитэй хийсэн албан уулзалтын үеэр эрүүл мэндийн салбар дахь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өвчний хяналт, сэргийлэлтийн чиглэлээр өргөжиж буйг дурдаад БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв (CDC)-ийн бүтэц, үйл ажиллагаа, сайн туршлага, ололт амжилтаас хуваалцаж байгаад талархал илэрхийлэв.



Тэрбээр “Өнөөдөр байгуулж буй Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, тогтолцоог бэхжүүлэх, бүтэц, үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, шинээр батлагдсан Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хоёр улсын эрүүл мэндийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжихөд ихээхэн ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна” хэмээн онцоллоо.



БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн комиссар Жи Ёнми уулзалтын үеэр хоёр улсын хамтын ажиллагаа эрүүл мэндийн салбарт өргөжин тэлж буйд сэтгэл өндөр байгаагаа хэлээд Монгол Улсад Өвчний хяналт сэргийлэлтийн төв байгуулах ажилд бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн комиссар Жи Ёнми нар Нийгмийн эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монгол Улсын төлөөлөгчид БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн агентлагийн дэргэдэх био-аюулгүй байдлын лаборатори, Шуурхай удирдлагын төв болон Үндэсний био-банк зэрэг байгууллагаар зочлон бүтэц, үйл ажиллагаатай нь танилцав.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ