Боом өвчнөөс сэргийлэх
- Боомын нян хөрсөнд удаан хадгалагддаг тул голомтот нутгийн хүн ам шороо, хөрс бууцтай харьцах үед халдвар авах аюултайг анхаарах
- Мал амьтны гаралтай бүтээгдэхүүнийг сайтар боловсруулж хэрэглэх.
- Малд өвчний шинж тэмдэг сэжиг илэрвэл мал эмнэлэгт яаралтай мэдээлэх.
- Голомтот нутгийн хүн болон , малыг боомын эсрэг дархлаажуулалтад хамруулах.
Тарваган тахалаас сэргийлэх
- Нохойд бариулсан буюу үхсэн тарвагатай харьцахгүй байх
- Та халуурах, булчин өвдөх, толгой хүчтэй өвдөх, булчирхай цочих, ханиах, цустай цэр гарч, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандана уу
-Тарваган тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд 7-р сарын 3 дахь долоо хоногт дархлаажуулалтанд хамрагдаарай.
Хачигт халдварт өвчнөөс сэргийлэх
- Хачигт хазуулахгүй байхын тулд халдварын голомттой газруудаар явахдаа тод өнгийн, битүү хувцас өмсөх
- Хачигт хазуулсан тохиолдолд хачигны хошууг арьсанд үлдээхгүйгээр болгоомжтой ганхуулж, сугалан авч хачгийг битүү саванд хийж, шинжилгээнд хамруулах.
- Хачигт хазуулсанаас хойш 3-21 хоногийн дараа өндөр халуурах, толгой, үе мөч хүчтэй өвдөх, ууц нуруугаар шархирч өвдөх, дотор муухайрах, бөөлжих, хачиг хазсан газарт цагирган хэлбэртэй тууралт гарах зэрэг халдварт өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах
- Хачигт халдварын эрсдэл бүхий голомтот нутагт амьдардаг болон тухайн газар нутагт зорчих хүмүүс хачигт энцефалитаас сэргийлэх дархлаажуулалтад хамрагдах.
Галзуу өвчнөөс сэргийлэх
- Галзуу өвчний халдварын эрсдэл өмнөх онуудтай харьцуулахад ихэссэн тул галзуугаар өвчилсөн мал, амьтнаас болгоомжилж халдвар авахаас сэргийлэх.
- Зэрлэг амтан, нохой, малд уруулж, ноцуулж, шүлсдүүлсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандаж сэргийлэх вакцинд хамрагдаарай гэж тус төвөөс зөвлөж байна.