ХХДӨ буюу хоолны хордлогоор өвчилсөн хүнд ходоод гэдэсний хямралын шинж болох суулгах, дотор муухайрах, бөөлжих, гэдэс базлах, халуурах шинжүүд түгээмэл илэрдэг

ХХДӨ-ний үед илрэх шинж тэмдэг:

ХХДӨ буюу хоолны хордлогоор өвчилсөн хүнд ходоод гэдэсний хямралын шинж болох суулгах, дотор муухайрах, бөөлжих, гэдэс базлах, халуурах шинжүүд түгээмэл илэрдэг. Дийлэнх тохиолдолд эдгээр шинж тэмдэгүүд илэрдэг боловч энэхүү өвчний зарим үүсгэгчид нь эрүүл мэндэд ноцтой үр дагавартай өвчлөл хүндрэлийг үүсгэдэг. Тухайлбал сальмонеллез, кампилобактер болон иерсинийн халдварын улмаас үе мөчний үрэвсэл буюу артрит, зарим төрлийн Е коли нянгийн халдвар нь бөөрний дутагдал, сальмонеллез, листериозын үед менингит өвчин үүсэх тохиолдол байдаг. Хоол хүнсээр дамжих химийн бодисуудаас хар тугалга, метил мөнгөн ус нь мэдрэлийн тогтолцоог хордуулах үйлчилгээтэй бол кадьми хүнд метал нь бөөрний өвчин, хүнцэл хүнд метал, афлатоксин буюу хөгц мөөгөнцрийн хор, акриламид, диоксин зэрэг химийн бодис нь хавдар үүсгэдэг байна. Хөгц мөөгөнцрийн хор афлатоксин нь сонгомлоор элэгний хавдар үүсгэдэг.

ХХДӨ-өөр өвчлөх эрсдэл, өвчилсөн тохиолдолд авах арга хэмжээ:

ХХДӨ үүсгэгчээр бохирдсон хоол хүнс хэрэглэсэн ямар ч хүн өвдөх магадлалтай ч 5 хүртэлх насны хүүхэд, 65-аас дээш насны хүн, жирэмсэн эмэгтэйчүүд, дархлааны тогтолцоо суларсан хүмүүс бусдаас илүү олон удаа, илүү хүнд өвчлөх эрсдэлтэй байдаг. Иймд эмзэг бүлгийн эдгээр хүмүүс шүүрхий мах, түүхий болон дутуу болгосон өндөг, түүхий, шүүрхий далайн хүнс, түүхий ус, ариутгаагүй сүү болон угаагүй жимс ногоо зэрэг эрсдэлтэй бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх нь зүйтэй.

Хэрэв та өвчилсөн шалтгаанаа хүнснээс болсон гэж үзвэл доорх арга хэмжээг авна уу.

  • Яаралтай эмчид хандах: Ялангуяа шинж тэмдгүүд арилахгүй удаан үргэлжилж, хүндрэх шинж (цустай суулгах, ихээр дотор муухайрах, бөөлжих, өндөр халуурах г.м/) илэрвэл эмчид зайлшгүй хандах хэрэгтэй. Өвчлөх эрсдэл өндөртэй бүлгийн хүн ам (жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхдүүд, ахмад настан, дархлааны тогтолцоо суларсан хүмүүс) өвчилсөн тохиолдолд эмчид нэн даруй хандах шаардлагатай.
  • Хэрэв өвчлөл үүсгэсэн гэж сэжиглэж буй хоол хүнсний зүйлийг олон хүн цугларсан хүлээн авалт, ресторан болон бусад нийтийн хоолны газарт хэрэглэсэн, эсвэл дэлгүүрээс худалдаж авсан бол орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэх хэрэгтэй.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ