Дэлхийд мал амьтнаас хүнд халдварладаг 212 өвчин бүртгэгдсэн байна. Манай улсын тухайд бруцеллёз, АЦХаХ, цусан суулга, хулгана тахал, ям, тарваган тахал, боом, галзуу, хачгаар дамжих халдварууд, бэтэгтэх, цагаан хорхойтох зэрэг 30 шахам өвчин бүртгэгдсэн байдаг.
Манай улс бруцеллёзын өвчлөл ихтэй оронд багтдаг бөгөөд энэ өвчний 60 гаруй хувь нь мал төллөх үед халдвар авдаг ажээ. Тарваган тахал, боом өвчний байгалийн голомт идэвхтэй хэвээр байна.
Шинэ ба сэргэн тархаж байгаа халдварын 80% нь мал, амьтнаас хүнд дамжих халдвар байна.
Дэлхийн дулааралтай холбогдож халуун орны өвчлөл гарах магадлал ихэссэн бөгөөд шар чичрэг, хумхаа өвчин гарах болжээ.
Урин дулаан цаг ирж буйтай холбоотойгоор бруцеллёз, АЦХаХ, цусан суулга, хулгана тахал, ям, тарваган тахал, боом, галзуу, хачгаар дамжих халдваруудаас сэргийлцгээе.