Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу  30-нд Халх голын сав нутгаар, хоёрдугаар сарын 02-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 03-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 04-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 05-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 06-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 29, 30, 31-нд тал, хээрийн нутгаар, хоёрдугаар сарын 3, 4-нд Алтайн уулархаг нутгаар, 5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -22...-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -18...-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. Хоёрдугаар сарын эхээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

Эх сурвалж: ЦУОШГ 

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ