Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газрын дарга Б.Билгүүн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын Сайн дурын гишүүдийн хэлтэс хариуцсан ажилтан Ёшихиро Муроне болон хөтөлбөр хариуцсан ажилтан Т.Түмэн-Өлзий нартай уулзлаа. ЖАЙКА-гийн зүгээс Япон Улсын мэргэжилтэн, сайн дурын ажилтнуудын туршлагыг хуваалцах, солилцох боломжтойг өмнөх уулзалтын үеэр мэдэгдсэн. Энэ хүрээнд ЖАЙКА-гийн сайн дурын ажилтан 2024 оны хоёрдугаар сараас хойш хоёр жилийн хугацаанд Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газарт ажиллаж, туршлагаасаа хуваалцах юм.
ЖАЙКА-гийн сайн дурын гишүүд нь хөгжиж буй орны хүсэлтийн дагуу томилогдон, тухайн улсад тулгарч буй асуудлыг хамтран шийдвэрлэхэд зорин ажилладаг байна. Монгол Улсад 1992 онд ЖАЙКА-гийн анхны сайн дурын ажилтнууд хүрэлцэн ирж, ажиллаж байжээ.