Тавантолгой түлш компанийн зүүн үйлдвэрийн гуравдугаар цех энэ сарын 15-нд ашиглалтад орно
Зүүн үйлдвэрийн гуравдугаар цех энэ сарын 15-нд ашиглалтад орно.
Тавантолгой түлш компани баруун үйлдвэрийн үйл ажиллагааг суурьшлын бүсээс гаргах зорилгын хүрээнд зүүн үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж буй. Дахин боловсруулах буюу цагт 8 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай байсан гуравдугаар үйлдвэрийг өргөтгөх ажлыг өнгөрсөн оны сүүлээр эхлүүлсэн. Ингэснээр хүчин чадлыг 4-5 дахин нэмэгдүүлж, цагт 30-40 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай болгож байгаа юм. Өргөтгөлийн ажлын явц 80 гаруй хувьтай байгаа бөгөөд энэ сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм. Цаашид түлш үйлдвэрлэлийн 80 орчим хувийг зүүн үйлдвэр дангаараа хангаж ажиллах боломж бүрдэж байгаа ажээ.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ