Дэлхийн эдийн засгийн чуулган нэгдүгээр сарын 15-19-ны өдөр Швейцарийн Давос хотноо болно. Уг форумд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцох юм.
Энэ жилийн эдийн засгийн чуулга уулзалт нь шинэ технологиуд улс орнуудын хөгжилд хэрхэн нөлөө үзүүлж буй талаар ярилцах аж. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Засгийн газар, бизнес, иргэний нийгмийн шилдэг шийдвэр гаргагчдыг жил бүр цуглуулж, дэлхийн томоохон асуудлууд, ирэх оны тэргүүлэх чиглэлийг хэлэлцдэг билээ.