Газар хөдлөлтийн улмаас Ишикава, Нийгата, Тояама мужуудад цунамигийн түгшүүр зарлалаа

Япон Улсын төв хэсэгт орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 1-ний өдрийн 16:10 цагт 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, тус улсын Цаг уурын хүрээлэнгээс  Ишикава, Нийгата, Тояама мужуудад цунамигийн түгшүүр зарлаад байна.

Тав хүртэл метрийн өндөртэй давлагаа Ишикава мужийн Ното хотод хүрсэн тухай NHK мэдээллээ. Өнөөдрийн /2024.01.02-ны 11:00 цагийн/ байдлаар 13 хүн амь насаа алдаж, 45.000 өрх, айл тог цахилгаагүй болж, олон тооны хүн хүнд бэртэж, гэмтсэн бөгөөд энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа аж.   Хөрсний гулгалт үүссэнээс орон нутгийн хот хоорондын хурдны галт тэрэгт зорчиж явсан 1.400 хүн 11 цагийн турш замд боогджээ. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, газар хөдлөлт болсон бүс нутагт ойролцоогоор 31 удаагийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд газар хөдлөлтийн дараах чичирхийллийн давтамж удаан хугацаагаар үргэлжлэх төлөвтэй байгааг ч мөн мэдээллээ.

Эх сурвалж: ccn.com

Орчуулсан: Б.Гэрэлзаяа 

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ