Тус газрын ажилтнууд шинэ жил тэмдэглэх таксны мөнгөө цуглуулж Хашаандаа сайхан амьдаръя ТББ-ын санаачлан хэрэгжүүлж байгаа “Дулаахан өвөл” аянд нэгдсэн юм.
Монгол гэрийг дулаалгын “ЧИП” багцаар дулаалсан гэнэ. Энэ багц нь дулаалга, халаалт, агааржуулалт гэсэн гурван хэсгээс бүрддэг бөгөөд дулаалга хийснээр хүүхдүүд гэртээ тухтай байгаа гэдгийг гэрийн эзэгтэй хэлж байна.