Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 18 жилийн өмнө үйлдэгдсэн онц ноцтой хоёр хэргийг нөхөн илрүүллээ.
Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Баянгол дүүргийн арваннэгдүгээр хороо үерийн далан дотроос 2005 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр иргэн "Б"-ийн цогцос олон тооны шархтай олдсон, мөн тус дүүргийн арваннэгдүгээр хороо жалганд 2006 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр иргэн "О"-г онц харгис хэрцгий аргаар хүчиндэж, амь насыг нь хохироосон хэргүүдийг удаа дараа ял шийтгүүлж байсан “Э” гэгч үйлдсэн болохыг 18 жилийн дараа нөхөн илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.