ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨВ

Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлөөс Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын 34 албан хаагч Төрийн захиргааны албан хаагчийн тангарагаа энэ сарын 6-нд өргөлөө.



     Төрийн захиргааны албан хаачийн тангараг өргөх ёслолыг нээж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөлийн ЭМЯ-ны дэргэдэх салбар зөвлөлийн дарга С.Төгсдэлгэр үг хэлсэн. Тэрбээр тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчдад баяр хүргэж Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомжийг дээдлэн хүндэтгэж, өргөсөн тангарагтаа үнэнч байхыг захив.



     Ёслолд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүд, ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар,  Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын удирдлага, албан хаагчдын төлөөлөл оролцлоо.  



Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ