ДОХ-ТОЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР
Нэг л өдрийн санамсаргүй, тэвчээргүй алхам таныг мянган өдрийн харамсал, зовлонд унагах эрсдэлтэй. Тиймээс хамтдаа сэргийлье
Манай улсад 1992 оноос хойш ХДВХ ДОХ-ын 350 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 50 гаруй хүн нас барж 280 гаруй хүн байнгын хяналтад байна. Цаана нь халдвартай байж болзошгүй 600 гаруй хүн байна
ДОХ гэдэг нь:

Дархлалын: Хүний биеийн дархлалын тогтолцоо нь аливаа өвчний эсрэг хамгаалалт юм.

Олдмол: Хүний биед гаднаас орж ирсэн гэсэн үг.

Хомсдол: (Ямар нэгэн зүйл дутагдаж, хангалтгүй) Хамгаалах чадваргүй болж суларсаныг илэрхийлнэ.

ХДХВ нь дархлалын тогтолцоог дарангуйлснаар бие махбод аливаа халдвартай тэмцэх чадваргүй болж ДОХ-ыг үүсгэдэг.

ДОХ юугаар үүсгэгддэг вэ?
ДОХ нь вирүсээр үүсгэгддэг бөгөөд тэр вирүсийг ХДХВ буюу “Хүний Дархлал Хомсдолын Вирус" гэдэг.