БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН II ЧУУЛГАН ТӨРИЙН ОРДОНД БОЛЖ БАЙНА
 

          БОАЖ-ын Сайдын санаачилгаар 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулсан “Бид байгаль хамгаалагчид” үндэсний анхдугаар чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнэх, цаашдын хөгжлийн зорилтыг тодорхойлохоор Монгол Улсын өргөн уудам нутагт үүрэг гүйцэтгэж буй 1000 орчим байгаль хамгаалагчийн төлөөлөл Төрийн ордондоо хоёр дах удаагаа чуулж байна. Энэ удаагийн чуулган “Бид эх дэлхийн байгаль хамгаалагч” уриатай 21 аймаг, нийслэлийн 500 орчим байгаль хамгаалагчдыг нэгтгэн ололт амжилтаа хэлэлцэн, салбарын бодлого, хөгжлийг тодорхойлж байгаагаа онцлогтой.

           2022-2023 онд Байгаль орчин, аялал жуулчлалын салбар тэр дундаа байгаль хамгаалагчдын нийгмийн байдал, техник хэрэглэл, хангамж сайжирч олон нийт байгаль олон нийтэд тэдний ажлын онцлогийг илүү таниулсан давуу талтай.

           Байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг баталж, цалин, урамшуулалд онцгойлон анхаарч. Төрийн захиргааны ангилал, зэрэглэлийг 15 байсныг 10 болгож өөрчилснөөр байгаль хамгаалагч “Туслах түшмэл”-ийн ангиллаас “Дэс түшмэл” ангилалд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор үндсэн цалингийн хэмжээ 250 орчим мянган төгрөгөөр нэмэгдэж 791.532 төгрөгийн үндсэн цалинтай болов.

            Улсын хэмжээнд ажиллаж байгаа 1048 байгаль хамгаалагчдыг гэнэтийн ослын даатгалд хамруулсан зэрэг бодит ажлыг дурдаж болно. Улсын хэмжээнд тусгай хамгаалалттай газрын 34 хамгаалалтын захиргаадад 826 албан хаагч ажиллаж байна. Эх орныхоо онгон дагшин байгалийг хамгаалан үр хойчдоо өвлүүлэн үлдээх хүрээнд хамгаалалтад авах газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментийг сайжруулах, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, зарим бүс нутгийг аялал жуулчлалын чиглэлээр бүсчлэн хөгжүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөсөн.

        ХБНГУ-ын тусламжаар хэрэгжиж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл"-ийн хүрээнд Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны чадавхыг бэхжүүлэх, аймгуудын байгаль орчны газар, сум дундын ойн анги, ус цаг уурын орчны шинжилгээний төв, орчны бүсийн сургуулиудад шаардлагатай 43,824 ширхгийн машин, тоног төхөөрөмж, хувцас, сургалтын гарын авлага зэрэг нийт 23,5 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан байна.

 
 
 
 
 
 
 
 
 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ