ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ 5594 ИРГЭН ИБАРИМТ АППЛИКЕЙШНЭЭР ЭМД-ЫН ШИМТГЭЛЭЭ ТӨЛЖЭЭ
ЭМД-ын шимтгэлээ дансаар болон ибаримт гар утасны аппликейшнээр төлөх боломжтой бөгөөд ибаримтаар төлсөн шимтгэл 10-15 минутад шууд баталгааждаг.
Тэгвэл 11.18-наас 11.24-ны өдрийн 14 цагийн байдлаар 5594 иргэн, 6478 удаагийн гүйлгээгээр нийт 364.4 сая төгрөгийн шимтгэлийг ИБАРИМТ аппликейшнээр төлжээ.
ЭМД-ын шимтгэлээ тасралтгүй төлснөөр эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлээс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.
ЭМД-ын шимтгэлээ тогтмол төлдөг Танд баярлалаа.