“Бадрах энержи” компанийн гүйцэтгэх захирал Марк Мелеард; Дэлхийн ураны олборлолтоор тэргүүлж буй улс орнуудын дийлэнх нь энэ технологийг ашигладаг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аравдугаар сард Бүгд найрамдах Франц улсад төрийн айлчлал хийх үеэр Францын "Орано майнинг" групптэй уран ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсэг байгуулах протоколд гарын үсэг зурсан билээ. Энэ хүрээнд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны төсөл хэрэгжүүлэхээр Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулж байна. Хоёр улсын хамтарсан компани болох “Бадрах Энержи” компани уг төслийг хэрэгжүүлнэ.
Одоогоор "Бадрах энержи" компанийн 34 хувийн “Эрдэнэс Монгол”, 66 хувийг Францын төрийн өмчит "Орано майнинг" компанин эзэмшиж байна.
Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор 2028 оноос эхлэн олборлолт эхлүүлэх бөгөөд жилд 2500 тонн уран олборлож, үйлдвэрлэх төлөвлөгөө батлагджээ.
 
 
 
 
 
"Зөөвч овоо" ураны төсөл нь Монголд 1997 оноос хайгуулын ажлаа эхлүүлж байжээ.
"Зөөвч овоо" ураны төсөл нь Монголд 1997 оноос хайгуулын ажлаа эхлүүлж, 2010 онд "Зөөвч овоо" ордыг албан ёсоор илрүүлжээ.
 
2021 оноос Газар доор усан олборлолт буюу дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад туршигдаж буй үйлдвэрлэлийн технологийг туршжээ.
Газар доорх уусган олборлох /ГДУО /гэдэг нь газрын гүн дахь урантай, усархаг элсэнд цооног байгуулж, түүнээсээ ус соруулж, тусгай зориулалтын саванд шилжүүлж, боловсруулсны дараа тодорхой бодис нэмж хатуу хэлбэртэй ураныг шингэн төлөвт оруулснаар дахин соруулж, ураныг нь ялгаж авах технологийг хэлнэ.
"Бадрах Энержи" ХХК-ийн үйл ажиллагаахариуцсан менежер Г.Гантулга: Үйлдвэрт ураныг уусмалаас нь салгаж, цэвэршүүлж хатаагаад, борлуулах бүтээгдэхүүн болгоод энгийн боловруулах үйлдвэрийн адил савладаг.
Ураны эрдэс газрын гурваас дөрвөн давхар шавран давхарга дунд байгаа учраас газрын гадарга дээрх усанд хор нөлөөгүй нь батлагдсан.
Ураныг ил, далд, газар доор уусган олборлох гэсэн гурван аргаар олборлодог. Зөөвч-Овоо ордыг газар доор уусган олборлох аргаар олборлох бөгөөд уусган олборлох арга нь хамгийн тохиромжтой, байгаль орчинд сөрөг нөлөө багатайг баталсан.
Газар доор уусган олборлох арга нь зэс, лити, кали зэрэг эрдсийг олборлох зорилгоор дэлхийн олон оронд ашиглаж байгаа олборлолтын арга юм. Дэлхий дээр олборлож байгаа ураны 50 хувийг ийм аргаар олборлож байгаа нь байгальд ээлтэйгээс гадна уурхайлан малтдаггүй, тоос шороо үүсгэдэггүй гэдгээрээ давуу талтай.
Энэ арга нь хүн, малын ундны усыг хэрэглэхгүй бөгөөд газрын гүн дэх эрдэст усыг маш бага хэмжээгээр ашиглах ба усыг дахин эргэлтэнд оруулж ашигладаг технилоги ажээ.
“Бадрах энержи” компанийн гүйцэтгэх захирал Марк Мелеард”;
Хөрөнгө оруулалтын төслийн нийт хөрөнгө оруулалт 1,6 тэрбум ам.доллар ба уул уурхайн олборлолт явах хугацаанд 2 тэрбум ам.долларын татвар, хураамж Монгол Улсад төвлөрүүлнэ гэсэн тооцоолол гаргажээ.
Газар дор уусган олборлох технологиор дэлхийн олон улс уран олборлодог бөгөөд Казакстан улс ч энэ технологиор уран олборлож, дэлхийн зах зээлийн 40 орчим хувийг хангадаг.
Дэлхийн ураны олборлолтоор тэргүүлж буй улс орнуудын дийлэнх нь энэ технологийг ашигладаг. Туршилтын олборлолт хийх явцад байгаль орчны болон хүн, мал амьтанд нөлөөлж байгаа эсэхийг тогтмол шинжилж, мэргэжлийн лабораториудад шинжлүүлж, байгаль орчин, хүн малд ямар нэг сөрөг нөлөөгүй гэдгээ баталгаажуулсан гэлээ.
2021 оны 7 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэл туршилтын олборлолт явуулсан энэ хугацаанд малын эрүүл мэндэд ямар ч нөлөө үзүүлээгүй. Манай ажилчид цацрагийн тунгийн хяналтад байнга хамрагддаг. Энэ нь мэргэжлийн багажаар хэчнээн хэмжээний цацраг авч байгааг хэмждэг багаж зүүдэг гэсэн үг юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин [ 14.39.30.42 ] 2023.11.06 17:02
Ус биш хүхрийн хүчил шахна. Тэрийгээ хэл дээ.
Шинэ мэдээ