Та дараах эрүүл мэндийн байгууллагуудад ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийлгэх боломжтой боллоо.
ЭМДЕГ нь иргэн-даатгуулагчдад чанартай тусламж, үйлчилгээг санхүүгийн эрсдэл орохгүйгээр авах боломжийг бүрдүүлэх, эрүүл мэндийн хамрагдалтын сайжруулж, ЭМД-ын хүртээмжийг нэмэгдүүлэхээр улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ байгуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд өнгөрсөн 7 хоногт дараах эрүүл мэндийн байгууллагуудтай өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээг ЭМД-аар хийх нэмэлт гэрээ байгууллаа.
Та доорх холбоос дээр дарж ЭМДЕГ-тай гэрээтэй өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийх эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалттай танилцаарай.