Мэргэжил арга зүйгээр хангах ээлжилт сургалт болж байна
ЭМДҮЗ-ийн 2023 оны “Жагсаалт төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 08 дугаар тогтоолд уушгины хатгаа өвчний А,В оношийн хамааралтай бүлгээр санхүүжүүлэх зохицуулалт нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ЭМДЕГ-ын Тусламж үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газраас Дотрын анагаах судлалын холбоо, Монголын хүүхдийн анагаахын академитай хамтран боловсруулсан нарийвчилсан шалгуурыг танилцуулах, мэдээлэл өгөх цахим сургалт хийлээ.
ДЭМБ-ын зөвлөхүүд болон мэргэжлийн нийгэмлэг холбоодтой хамтран зохион байгуулсан энэхүү сургалтаар уушгины хатгаа өвчний оношийн хамааралтай бүлгийн санхүүжилт, түүний шалгуур, цахим системд шалгуурыг хэрхэн оруулах талаар зөвлөгөө өгч, эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Сургалтад ЭМДЕГ-тай гэрээтэй анхан болон лавлагаа шатлалын 400 гаруй эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл оролцож мэргэжил арга зүйн зөвлөгөө авахаас гадна шинэчлэлтэй холбоотой тулгамдаж буй асуудлаа хэлэлцсэн юм.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 
 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ