Би 70 гарсан өндөр настай хүн. Өдий насанд гэр зуур байхаас илүү олныхоо дунд бужигнаж явах нь эрүүл мэнд, сэтгэл санаанд дэмтэй байдаг юм байна. Шахмал түлшээ борлуулаад 5 жил болж байна. Эхэндээ хүмүүстэй ойлголцох гэж сайндаж муудах үе байсан. Одоо хүмүүсээс надад ирж буй харилцаа, хандлага бүхэн сайхан болсон. Айлууд надаас элч энерги худалдаж аваад эерэг энерги бэлэглэж байдаг юм.