Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхжуулах сургалт Увс аймагт үргэлжилж байна

Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн шинэчлэлийг танилцуулж, орон нутаг дахь эрүүл мэндийн байгууллагуудыг мэдээ мэдээллээр шуурхай хангах сургалт  “Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг нэмэгдүүлж, эрүүл мэндийн даатгалын стратегийн худалдан авах чадавхыг бэхжүүлэх, олон нийтэд таниулах, ил тод болгох” сэдвийн хүрээнд Ховд, Баян-Өлгий аймгуудад амжилттай зохион байгуулагдаж, өнөөдөр Увс аймагт үргэлжилж байна. 

Сургалтыг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгээр ахлуулсан газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, ДЭМБ-ын зөвлөхүүд зааж байгаа бөгөөд ЭМД-ын бодлого санхүүжилтийн аргачлал, гэрээлэлт, сонгон шалгаруулалт, чанар төлбөрийн хяналт, цахим системтэй холбоотой өөрчлөлт шинэчлэлүүдийн талаар танилцуулж, мэргэжил аргазүйгээр хангахаас гадна гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлаар санал солилцож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна.  

Өнөөдрийн сургалтад Увс аймаг дахь хувийн болон улсын эрүүл мэндийн байгууллагуудын төлөөллүүд хамрагдсан бөгөөд энэ удаагийн сургалт даатгалын санхүүжилтийн чанар үр дүнд суурилсан төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд тулгамдаад буй олон олон асуудлуудыг зааж, сургасан маш өгөөжтэй сургалт болсныг онцолж байсан юм.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ