ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ 7189 ИРГЭН ИБАРИМТ АППЛИКЕЙШНЭЭР ЭМД-ЫН ШИМТГЭЛЭЭ ТӨЛЖЭЭ
ЭМД-ын шимтгэлээ дансаар болон ибаримт гар утасны аппликейшнээр төлөх боломжтой бөгөөд ибаримтаар төлсөн шимтгэл 10-15 минутад шууд баталгааждаг.
Тэгвэл 10.07-ноос 10.13-ны өдрийн 15 цагийн байдлаар 7189 иргэн, 8276 удаагийн гүйлгээгээр нийт 454 сая 415 мянга 900 төгрөгийн шимтгэлийг ИБАРИМТ аппликейшнээр төлжээ.
ЭМД-ын шимтгэлээ тасралтгүй төлснөөр эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлээс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.