"ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ" ХХК БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖИЛД БИДНИЙ ОРОЛЦОО ЗАЛУУЧУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
"ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ" ХХК БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖИЛД БИДНИЙ ОРОЛЦОО ЗАЛУУЧУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлооход залуусын бүтээлч хамтын оролцоо” уриа нь дор "Тавантолгой түлш” ХХК залуучуудын сургалт зөвлөгөөнийг хамтран зохион байгууллаа.
Тус сургалт зөвлөгөөнд
Зочин илтгэгчээр
-" Өөрийгөө бүтээ" сэдвээр “Эртэч Монгол” хөтөлбөрийн сургагч багш Б.Төмөр-Очир
-" Байгууллагын хөгжилд бидний оролцоо" сэдвээр “Тавантолгой түлш" ХХК-ийн залуучуудын төлөөлөл Б.Дорждэрэм
-“Глобалчлалын үед хүүхэд, залуучууд хэрхэн Монгол сэтгэлгээгээ авч үлдэх вэ?”сэдвээр “Орчлон наран мөнх гэр төв” ТББ-ын тэргүүн Ц.Дэгмү.
-"Нийгэм дэх залуучуудын оролцоо" сэдвээр Дүүргийн залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүн Х.Хатанбүүвэй
-"Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль" танилцуулга СХД-ГБХЗХХ-ийн залуучуудын хөгжлийн салбар зөвлөл, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Гэрэлмаа нар зочин илтгэгчээр уригдан илтгэлээ танилцууллаа.
Мөн байгууллагын залуучуудын хөгжлийн зөвлөлийг идэвхжүүлж, манлайлж ажиллах 9 нэр дэвшигч тэргүүлэгч нар батламжлагдлаа. Байгууллагын залуучуудын хөгжил оролцоог нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудал, байгууллагад оруулах өөрсдийн хувь нэмрийн талаар хэлэлцэж, гарсан санал санаачилгыг холбогдох албан тушаалтад хүргүүлэх ажлыг цахимаар нээлттэй зохион байгууллаа. Тус санал асуулгаар 70 гаруй залуучуудын санал санаачилгыг хүлээн авч, сургалт зөвлөгөөнд оролцсон 150 залуучуудын саналыг нэгтгэн холбогдох албан тушаалтад уламжлах, шаардлагатай шийдвэрүүдийг гаргуулахаар Залуучуудын хөгжлийн зөвлөлд тэргүүлэгчээр батламжлагдсан 9 залууд гардуулан өглөө
 
 
 
 
 
 
 
 
 
 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ