Монгол Улсын иргэн бүр 19 нас хүрсэн өдрөөсөө эхлэн ЭМД-д албан журмаар даатгуулах үүрэгтэй.
ЭМД-аа өөрөө хариуцан төлөх иргэнд, оюутнууд ч мөн хамрагдах бөгөөд тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувь буюу 2023 онд сарын 5500 төгрөгийн шимтгэл төлнө.
Оюутан та ЭМД-ын шимтгэлээ төлснөөр ЭМДЕГ-тай гэрээтэй 2400 гаруй эрүүл мэндийн байгууллагуудаас сонгон үйлчлүүлэх боломжтой.