Оюутан залуус тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувиас доошгүй төлбөрийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлнө.
Жишээлбэл энэ онд оюутнууд маань сарын 5500, жилийн 66000 төгрөгийг төлнө.
Оюутан та ЭМД-ын шимтгэлээ төлснөөр “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг” үзлэгийн 18-30 насны багцад багтах дараах үзлэг оношилгоонд хамрагдаарай. Үүнд:

Биохимийн шинжилгээ /холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин/

Цус болон шээсний ерөнхий шинжилгээ

Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ

ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ

Хепатитийн В, С вирусийн эсрэг биет илрүүлэх хурдавчилсан сорил

Зүрхний цахилгаан бичлэг

Цээжний рентген зураг

Эмчийн үзлэг