Байгалийг нөхөн сэргээж, хамгаалахад иргэдийн оролцоог хангах, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй олон талт ажлуудыг эрчимжүүлэх зорилгоор үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг. Энэ хүрээнд 2023 оны намрын бүх нийтээр мод тарих өдрүүдийг аравдугаар сарын 4-нөөс 16-ны хооронд зохион байгуулж,
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бүх шатны байгууллагын мод тарих хуваарьтай https://environment.ub.gov.mn/userfiles/files/Tuluvluguu.pdf холбоосоор нэвтрэн танилцах боломжтой.
Бүх нийтээр мод тарих өдрүүдэд идэвхтэй оролцож, мод, бут, сөөг, цэцэг тарин, цаашид арчлан хамгаалахыг иргэдэд уриалж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл: https://environment.ub.gov.mn/news-details/87
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР