Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг арга зүйгээр хангах уулзалт болж байна
Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг арга зүйгээр хангах уулзалт болж байна
ЭМДҮЗ-ийн 2023 оны “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга журам шинэчлэн батлах тухай” 06 тогтоолоор өрх, сум тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээ, санхүүжилт, зардлын хязгаар, тусламж, үйлчилгээний нэхэмжлэлийг хэрхэн хүлээж авах, нэхэмжлэлд тавигдах шаардлага болоод холбогдох бусад шинэчлэлийг баталсан.
Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор ЭМДЕГ-аас гэрээт эрүүл мэндийн байгууллагуудыг мэдээ мэдээлэл, арга зүйгээр тогтмол хангаж, эргэх холбоотой ажиллаж байна. Өнөөдөр Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудтай уулзаж Selection1818.mn системд гүйцэтгэлийн шалгуураа хэрхэн бүртгэх, нэг иргэнээр тооцсон санхүүжилтын гүйцэтгэлийг хэрхэн тооцоолох, программ хангамжид хийгдэх өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна.
Сургалтад нийслэлийн 6 дүүргийн өрхийн эмч мэргэжилтнүүдийн салбар холбооны төлөөлөл, Орон нутгийн өрхийн эмч мэргэжилтнүүдийн салбар зөвлөлийн 100 гаруй эмч мэргэжилтнүүд танхимаар болон цахимаар оролцож байна.
Энэхүү сургалт маргааш үргэлжлэх бөгөөд Аймгийн эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтнууд хамрагдана.
 
 
 
 
 
 
 
 
 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ