ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ 5982 ИРГЭН ИБАРИМТ АППЛИКЕЙШНЭЭР ЭМД-ЫН ШИМТГЭЛЭЭ ТӨЛЖЭЭ
ЭМД-ын шимтгэлээ дансаар болон ибаримт гар утасны аппликейшнээр төлөх боломжтой бөгөөд ибаримтаар төлсөн шимтгэл 10-15 минутад шууд баталгааждаг.
Тэгвэл 09.16-наас 09.22-ны өдрийн 14 цагийн байдлаар 5982 иргэн, 6885 удаагийн гүйлгээгээр нийт 403 сая 197 мянга 900 төгрөгийн шимтгэлийг ИБАРИМТ аппликейшнээр төлжээ.
ЭМД-ын шимтгэлээ тасралтгүй төлснөөр эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлээс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.