М.Тулгат: Коронавирусын тахлын үед А/747 захирамжаар тухайн үеийн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан "Коронавирусын цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ" сэдэвт гамшигаас хамгаалах дадлага сургуулилтыг үр дүнтэй сайн зохион байгуулсан Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын нийт 21 албан тушаалтныг шагнаж урамшуулах захирамж гаргасан байдаг. Энэ захирамжын гол асуудал нь иргэд, ААН-ээс илгээсэн сэтгэлийн хандивын мөнгөн тусламжыг 21 албан тушаалтанг шагнах шийдвэр гаргасанд асуудал байгаа юм.
-Бага насны хүүхэд хүртэл өөрийнхөө зурсан зураг, зарсан номноосоо хандивлаж, настай хөгшид хүртэл тэтгэвэр, тэтгэмжийнхээ мөнгөнөөс илүүчлээд хандив цуглуулж өгсөн байдаг. Иргэд маань энэ цар тахлын үед бүгд өөрийн чадах чинээгээрээ хандив тусламжын энэ мөнгөнд нэмэр оруулсан.
Хэдийгээр холбогдох байгууллагуудын албан тушаалтнууд энэ цар тахлын үеэр сайн ажилласанг үгүйсгэх арга байхгүй. Хамгийн гол нь иргэдийн хандиваас цугларсан энэ мөнгөнөөс өөрсдийгөө шагнаж урамшуулна гэдэг ёс зүйн хувьд маш ноцтой, алдаатай үйлдэл болсон гэж үзэж байна.
ИТХ-ын хурал дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс тухайн үеийн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч одоогийн УИХ-ын гишүүн С.Амарсайханд шаардлага хүргүүлж байна.
Мөн энэ шаардлагыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа Ж.Батбаясгалан даргад давхар хүргүүлж байгаа юм. Энэ үйлдэлдээ нийслэлчүүд нийт Улаанбаатар хотын иргэдээс уучлалт гуйхыг шаардаж байна гэв.