ЭМДЕГ-аас албан хаагчдын мэдлэг чадвар, мэргэжил аргазүй, харилцаа хандлага зэрэг бүх талын мэдлэг чадварыг дээшүүлэх, туршлага, мэдлэгээ хуваалцах цахим сургалтыг 14 хоног тутмын Лхагва гарагт зохион байгуулдаг.
Өнөөдрийн сургалтыг Олон нийттэй харилцах хэлтсээс зохион байгууллаа. Сургалтын эхэнд олон нийттэй харилцах хэлтсийн үйл ажиллагаа болоод цахим орчинд иргэдийг хэрхэн мэдээллээр ханган ажиллаж байгаа талаар товч танилцуулаад, ЭМДЕГ-аас үзүүлэх төрийн үйлчилгээг олон нийтэд хэрхэн сурталчлах, мэдээллийн технологи ашиглаж даатгуулагч иргэдийг хэрхэн шуурхай мэдээллээр хангах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Энэ үеэр ОНХХ-ийн дарга Т.Амаржаргал салбарын шинэчлэл, байгууллагын үйл ажиллагаа, ЭМД төлсөн иргэдэд ЭМД-аараа ямар төрлийн тусламж үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр авч болох зэрэг иргэдэд чухал хэрэгцээтэй мэдээллийг аль болох олон хүнд хүргэж ажиллахад ЭМДЕГ-ын төв болон орон нутгийн газар, хэлтсийн албан хаагчдын идэвх санаачилга чухал нөлөөтэйг онцлоод байгууллагаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг өөр өөрсдийн сувгаар дамжуулан өдөр тутамд олон хүнд түгээж хэвшихийг уриалсан юм.
Энэхүү сургалтад ЭМДЕГ-ын төв болон орон нутгийн нийт 100 гаруй албан хаагчид танхимаар болон цахимаар хамрагдлаа.
Өнөөдөр төрийн байгууллагын хөгжлийг иргэд, олон нийтийн санал, хүсэлт, шүүмжлэлийг хэр сайн сонсож, иргэдэд мэдээллийг ил тод шуурхай хүргэж, түүний мөрөөр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаар хэмждэг болсон. Энэ ч үүднээс ЭМДЕГ нь иргэн даатгуулагчдыг тогтмол мэдээллээр хангах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор 2022 онд 10714 иргэний өргөдөл гомдлыг шуурхай шийдвэрлэсэн бол иргэн даатгуулагчдад зориулан 662 мэдээ мэдээллийг боловсруулан бэлтгэж, олон нийтийг мэдээллээр хангаж ажилласан юм.