БОГДХАН УУЛАНД "ЮНЕСКО"-д БҮРТГЭЛТЭЙ БОЛОХЫГ БАТАТГАСАН САМБАР БАЙРЛУУЛЛАА
БОГДХАН УУЛАНД "ЮНЕСКО"-д БҮРТГЭЛТЭЙ БОЛОХЫГ БАТАТГАСАН САМБАР БАЙРЛУУЛЛАА.
Дэлхийн амьд бие, түүний ул мөр тархсан орон зайг шим мандал гэнэ.
Шим мандал гэдэг нэр томъёо нь Грекээс гаралтай бөгөөд үүгээр бүрддэг био гэсэн үг нь "амьдрал" ба сфайра "бөмбөрцөг эсвэл бөмбөрцөг" -ийг илэрхийлдэг.
Шим мандал бол геологич Эдуард Сюесс, 1975 онд Оросын физикч Владимир Вернадский нарын тогтоосон илэрхийлэл байсан бөгөөд энэ нь геологи, одон орон, цаг уур зүй, палеографи зэрэгт чухал ач холбогдолтой юм.
Шим мандал энэ нь дэлхийг бүрдүүлдэг 4 давхаргын нэг юм.
ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөр (ХБШМ) нь Хүн ба хүрээлэн буй орчны хоорондын харилцааг сайжруулах, байгалийн үр шимийг тогтвортой байдлаар ашиглах, экосистемийг байгалийн болон хүний оролцоотойгоор хадгалан хамгаалах шинэлэг арга барилуудыг дэмжин хөгжүүлэх зорилгоор 1971 онд байгуулагдсан олон улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр юм.
Манай улсын хувьд Зүүн Азийн сүлжээний ээлжит 5 дугаар хурлаар буюу 1997 онд "Богд-Хан Уулын дархан цаазат газар" -т ЮНЕСКО-д бүртгүүлсэн байдаг.
Богд Хан Уул бол Хэнтийн нурууны ай савд багтдаг Монголын түүхэн тахилгат, Монголын төдийгүй дэлхийн анхны #дархан цаазат газруудын нэг юм.
Түүх:
Анх 1294 онд гаргасан Монгол Их Юань улсын хууль цаазын 398 дугаар бүлэгт “Богд хан уул, Отгонтэнгэр, Хан Хэнтий, Алтайн нүсэр даваа” зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг дархан цаазтай болгож байжээ. XII-XIII зууны үед Ван хан Тоорил дархлан тахиж Хан уул хэмээн нэрлэсэн домог байдаг. 1778 онд Монголын сэхээтнүүдийн нэг сайд Юндэндоржийн санаачилгаар Богд хан уулыг дархан цаазтай болгож 1957, 1974 онуудад дахин бататган дархалж, 1995 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор дахин баталгаажуулсан байна.
Мөн 1809 оноос Богдхан уулын 28 амыг цагдаатай болгож, нутаг дэвсгэрт нь орох зөвшөөрлийг Богд хаан гардан олгодог журамтай байжээ.
Иргэд аялагч та бүхнийг байгаль орчноо хамгаалан, хог хаягдал тарихгүй байж эрүүл аюулгүй аялаж зугаалхыг уриалж байна.
 
 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ