АМЬ ҮРЭГДСЭН ДАЙЧДЫН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭВ

Ойролцоо цаг хугацаанд Улаанбаатар, Улаан Үд хотод Дэлхийн 2 дугаар дайн дууссаны ойд зориулсанарга хэмжээ зохиогдов. Наймдугаар сарын 26-нд Монгол Улсын нийслэл хотод “Мөнхөд дуурсагдах дайчид” цуглаан жагсаал болсон. Уг жагсаалд оролцогсод “Залуу жанжин” хурандаа генерал Ж.Лхагвасүрэн, маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Г.К.Жуков, БНМАУ-ын Гарамгай баатар Л.Дандар, армийн генерал И.А.Плиевын болон Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн билээ. 

Есдүгээр сарын 2-нд Улаан Үд хотод Дэлхийн 2 дугаар дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ болов. Жагсаалд оролцогсод Ялалтын хөшөөнд цэцэг өргөсний дараа Аугаа Эх орны дайны жилүүдэд шархаа даалгүй эмнэлгүүдэд нас барсан цэргүүдийн дурсгалыг хүндэтгэж нэг минут чимээгүй зогслоо. 

Нэг сэдвийн дор нэгдсэн Монгол, Оросын эдгээр арга хэмжээ илүү нийтлэг суурь үндэстэй юм. Тэд эх орныхоо энх амгалангийн төлөө амь насаа зориулсан эрэлхэг дайчдын гавьяаг дурсан хүндэтгэх агуулгатай байсан юм. Тийм ч учраас эдгээр арга хэмжээг олон нийтийн санаачилгаар зохион байгуулсан байна. 

Одоогоос 78 жилийн өмнө Дэлхийн 2 дугаар дайн дууссан бөгөөд энэ нь дэлхийн түүхэнд болсон бүх дайнуудаас хамгийн хэрцгий, цуст дайн болсон юм. Энэхүү дайнд 61 улс оролцож Европ, Ази, Африк гэсэн гурван тивийн 40 муж улсын нутаг дэвсгэрт цэргийн ажиллагаа явагдсан. 1,7 тэрбум хүн буюу манай гаригийн хүн амын 80 хувь нь цэргийн ажиллагааны бүсэд шууд болон шууд бус байдлаар хамрагдсан байна. Амь үрэгдэгсдийн тоо 60 сая гаруй хүн байсанбөгөөд хүн ам нь хамгийн их өртсөн орнууд нь Хятадад 35 сая, ЗХУ-д 28 сая хүн байв. 

Дэлхийн 2 дугаар дайн дууссан өдрийг 1945 оны 9 дугаар сарын 2-нд Токиогийн ойролцоо Америкийн Миссури хөлөг онгоцны тавцан дээр Япон улс бууж өгөх тухай актад гарын үсэг зурсан үйл явдлаар тооцдог. Хирошимо, Нагасаки хотуудад АНУ-ын нисэх онгоцууд атомын бөмбөг хаяж ЗХУ, Монгол, Хятадын армийн нэгдсэн ангиудын Манжуурт хийсэн хуурай замын ажиллагаанд амжилт гаргасны дараа Япончууд ямарч болзолгүйгээр ялагдлаа хүлээн зөвшөөрсөн билээ. 

Дэлхийн 2 дугаар дайн дууссаныг олон оронд тэмдэглэж ирсэн. АНУ-д энэ үйл явдлыг 9 дүгээр сарын 2-нд тэмдэглэдэг. 1945 онд тус улсын Ерөнхийлөгч Харри Трумэн энэ өдрийг Японыг ялсан өдөр (Victory over Japan Day буюу товчоор VJ Day) гэж албан ёсоор тунхагласан байдаг. Үүнтэй төстэй баярыг Их Британи, Нидерланд, Шинэ Зеланд, Австрали болон Өмнөд Солонгост 8 дугаар сарын 15-нд тэмдэглэдэг. 

1945 оны 8 дугаар сард Зөвлөлтийн Улаан армийн дайчид Монгол Ардын Хувьсгалт Цэрэг болон Хятадын цэргийн бүлэглэлтэй хамтран Японы Эзэн хаанышилмэл цэрэг Квантуны армийг бутцохисонд гол гавьяа нь оршиж байгаа юм. 

Манжуурын стратегийн давшилтын үеэр Өвөрбайгалийн фронтын цэргүүд 220 мянга гаруй япончуудыг олзолж, 480 танк, 500 нисэх онгоц, 860 их буу болон  бусад их хэмжээний зэвсэг, байлдааны техник, сум хэрэгслийг олзлон авчээ.

Үүний зэрэгцээ Өвөрбайгалийн фронтын хохирол 8383 хүн байгаа бол тэднээс 2228 хүн сураггүй болсон байна. Монгол цэргүүдийн хохирол 197 хүн, үүнээс 72 хүн сураггүй болжээ. Ийнхүү Зөвлөлтийн Улаан арми Зүүн Азид энх тайвныг сэргээн тогтоосон юм. 

Энэ дайны гол урьдчилсан нөхцөл нь Японы түрэмгий гадаад бодлого байв. Япон улс Дэлхийн 2 дугаар дайны өмнөхөн болон дайны үеэр Ази, Номхон далайн бүс нутгийн хэд хэдэн улсыг эзлэн авч ЗХУ, түүний холбоотон Монгол улсыг түрэмгийлэхтөлөвлөгөө боловсруулжээ.1930-аад оны эх болон дунд үед Хятадын хойд нутгийн нэлээд газрыг эзлэн авч ЗХУ, Монгол улсад халдан довтлох түшиц газраа бэхжүүлж авчээ.  Зүүн Хятадад “Манжүко” буюу хятадаар Манжийн төр, 1934 онд “Даманжоу-диго” буюу Их Манжийн эзэнт гүрэн, “Мэнжян” буюу Монголын хил хязгаар” зэрэг тоглоомын улс, дэглэмийгбайгуулсан юм. 

Монгол, Зөвлөлтийн армиудын ялалтаар төгссөн Чөлөөлөх дайн нь Ази тивийн дайн төдийгүй Дэлхийн 2 дугаар дайны төгсгөл болсон юм. БНМАУ Чөлөөлөх дайнд оролцсоноор 1936 онд ЗСБНХУ-тай байгуулсан харилцан туслалцах протоколоор хүлээсэн үүргээ биелүүлээд зогсохгүй, НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн юм. Энэ нь БНМАУ-ын нэр хүнд, байр суурийг олон улсын тавцанд өргөж, улс орныхоо тусгаар тогтнолыг жинхэнэ утгаар нь баталгаажуулсан билээ. 

Энэ өдрүүдэд Дэлхийн 2 дугаар дайны түүхэн сургамжид анхаарал хандуулах нь санамсаргүй зүйл биш юм. Олон улсын хурцадмал байдал, Украины цэргийн мөргөлдөөн, Орос ба Өрнөдийн хамтын нийгэмлэгийн орнуудын дам дайн, Хятад АНУ-ын сөргөлдөөн нэмэгдэж, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт цэргийн эвслүүд бий болсон зэрэг нь геополитикийн тэнцвэр алдагдахад хүргэж байгаа юм. 

Үүний зэрэгцээ хямралын мөн чанар нь урьдын адил өөрийн сайн сайхан, аюулгүй байдлаа хангах, дэлхийд давамгайлах (нэг туйлт ертөнц) байр сууриа хадгалахад оршиж байна. Гэсэн хэдий ч өнөөгийн нөхцөл байдал илүү хурцадмал байгаа бөгөөд үр дагавар нь илүү гамшигт хүргэж болзошгүй юм. Дэлхийн 3 дугаар дайнд ялагч байхгүй гэдгийг санаж байхад илүүдэхгүй.

Сэтгүүлч Г.Нямдорж

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ