Өнгөрсөн 7 хоногт 7225 ИРГЭН ИБАРИМТ АППЛИКЕЙШНЭЭР ЭМД-ЫН ШИМТГЭЛЭЭ ТӨЛЖЭЭ
ЭМД-ын шимтгэлээ дансаар болон ибаримт гар утасны аппликейшнээр төлөх боломжтой бөгөөд ибаримтаар төлсөн шимтгэл 10-15 минутад шууд баталгааждаг.
Тэгвэл 08.25-наас 09.01-ний өдрийн 16 цагийн байдлаар 6400 иргэн, 7350 удаагийн гүйлгээгээр нийт 408 сая 21 мянга 300 төгрөгийн шимтгэлийг ИБАРИМТ аппликейшнээр төлжээ.
ЭМД-ын шимтгэлээ тасралтгүй төлснөөр эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлээс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.