УБ хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлого, зохицуулалтын түрүүч нь энэ намраас тодорхой үр нөлөөгөө үзүүлж эхэлнэ.
Нийтийн тээврийн автобусны парк шинэчлэл 100% хийж, тохь тухтай, орчин үеийн ШИНЭ АВТОБУСНУУД гол 4 өргөн чөлөөнүүдийн 1-р эгнээгээр явна.
УБ хотод авто замын ХӨНДЛӨН 3, БОСОО 4-н гол магистрал замууд бий болгохыг зорьж авто зам, гүүрэн байгууламжууд барьж байна. Зайсангийн гүүр болон Яармагаас Эрчим хүчний гудамж хүртэлх Туулын гүүр зэрэг зам, гүүрийн ажлууд дуусч, хөдөлгөөнөө авахаар ажиллаж байна.
Хоорондоо холбогдоогүй гол болон туслах замуудыг холбох ХОЛБООС ЗАМУУД, нүхэн гарцууд хийгдэж байна Замын хөдөлгөөний удирдлагын систем (RFID) суурьлагдаж дуусаад тээврийн хэрэгсэлүүдээ цахим гэрчилгээжүүлэх ажил явж байна. Замын хөдөлгөөний ТАНХАЙРАЛ, САХИЛГА ХАРИУЦЛАГА дээшилж, замын хөдөлгөөний удирдлага, зохицуулалт шинэ түвшинд гарна.
Явган алхахад, унадаг дугуйгаар явахад таатай хот болгохоор ГРАШ, ХАШАА, ХАЙС буулгаж явган болон дугуйн зам, талбай тохижилт хийгдэж байна.
. Цэцэрлэг, сургууль, эмнэлгийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах бодлого, зохицуулалтууд холбогдох мэргэжлийн яамд, байгууллагууд дээр явж байна.
Хот төлөвлөлтийн алдаа завхралыг арилгах, УБ хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулагдаж дуусаад МУ-ын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050”-той зарим тохируулгуудаа хийж байна.
Түгжрэлийн нөлөөллийг бууруулах хуулийн төсөл, дагалдах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн хамт боловсруулагдаад үзэл баримтлалаа батлуулах түвшинд явж байна.